Агуулга руу очих
Нэвтрэх

Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчилсэн: 2026-10-28

1. Ерөнхий

Энэхүү нөхцөл нь ГрөүтПроКонсалтинг («Үйлчилгээ үзүүлэгч») ба бүртгүүлсэн хэрэглэгчийн («Та») хоорондын харилцааг зохицуулна. Бүртгүүлснээр та энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2. Бүртгэл, аюулгүй байдал

Нэг хүн нэг утасны дугаараар нэг л бүртгэлтэй байна. Бүртгэлээ бусдад хуваалцах, зээлдүүлэхийг хориглоно. Нэг бүртгэлд зэрэг нэвтэрч болох төхөөрөмжийн тоо хязгаартай бөгөөд хязгаар хэтэрвэл хамгийн хуучин төхөөрөмж автоматаар гарна.

Бүртгэл хуваалцсан сэжиг илэрвэл Үйлчилгээ үзүүлэгч бүртгэлийг түр хааж, тайлбар шаардах эрхтэй.

3. Эрх, хугацаа

Сургалт, тестийн сангийн эрх нь төлбөр баталгаажсан мөчөөс бүтээгдэхүүнд заасан хоногийн турш хүчинтэй. Хугацаа дууссаны дараа явц хадгалагдах бөгөөд сунгаснаар үргэлжлүүлнэ.

Ижил агуулгыг давхар худалдан авахад хугацаа одоогийн дуусах огноо дээр нэмэгдэнэ.

4. Төлбөр, буцаалт

Төлбөрийг дансаар шилжүүлж, гүйлгээний утгад захиалгын дугаарыг бичнэ. Захиалга 24 цагийн дотор төлөгдөөгүй бол хүчингүй болно; дараа нь ирсэн төлбөрийг гараар тулгаж шийднэ.

Эрх идэвхжсэний дараа төлбөр буцаахгүй; техникийн шалтгаанаар үйлчилгээ авч чадаагүй тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч буцаалт эсвэл хугацааны нөхөн олговор олгож болно.

5. Оюуны өмч, контент хамгаалалт

Видео хичээл, материал, тестийн асуулт нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч. Татах, хуулах, дэлгэц бичих, гуравдагч этгээдэд түгээхийг хориглоно. Контент дээр таны нэр, утасны дугаар бүхий усан тэмдэг харагдана; зөрчил илэрвэл бүртгэл хаагдаж, хуулийн хариуцлага хүлээлгэж болно.

6. Гэрчилгээ

Шалгалтад тэнцсэн хэрэглэгчид дугаар, QR кодтой гэрчилгээ олгоно. Гэрчилгээ нь Үйлчилгээ үзүүлэгчийн дотоод сургалтын баталгаа бөгөөд төрийн зэрэг, мэргэжлийн эрх олгохгүй.

7. Хариуцлагын хязгаар

Үйлчилгээ үзүүлэгч сургалтын агуулгын үнэн зөв, бүрэн байдалд анхаарах боловч тухайн мэдлэгийг хэрэглэснээс үүдэх шууд бус хохирлыг хариуцахгүй. Техникийн засвар, тасалдлын үед урьдчилан мэдэгдэхийг хичээнэ.

8. Нөхцөлийн өөрчлөлт

Нөхцөл өөрчлөгдөхөд энэ хуудсанд шинэчилсэн огноогоор нийтэлж, чухал өөрчлөлтийг мэдэгдлээр хүргэнэ.

ГрөүтПроКонсалтингSBDУтас: 91664228И-мэйл: info@accskill.mn
Үйлчилгээний нөхцөлНууцлалын бодлогоХолбоо барих